Токио-2020: Дэлгэрхүү 24.63 секундэд бариандаа орлоо

img
Гэрэл зургийг МҮОХ

 

Олимпын наадам үргэлжилж байна. ОУХМ Мягмарын Дэлгэрхүү 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн тав дахь гараанд хурд сорьж, 24.63 секундын амжилт үзүүлжээ. Тэрбээр 2019 оны ДАШТ-д энэ зайг 23.93 секундэд туулж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Дэлгэрхүүгийн уралдсан зайд 73 тамирчин хурд сорьж байна.

 

Гэвч энэ удаа тэрхүү үзүүлэлтдээ хүрч чадсангүй. Энэ төрлийн урьдчилсан шатны уралдаан үргэлжилж байна. Тун удахгүй Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд хурд сорих болно.

 

Эх сурвалж: МҮОХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайжирч л байна:
эмэгтэй финалынхан хэдэд сэллээ
2021-07-31