Казахстаны парламент засгийн газартаа итгэл үзүүллээ

img

Казахстаны шинэ сонгогдсон мажилис  буюу парламентын доод танхимын гишүүдийн олонхийн  саналаар засгийн газартаа итгэл хүлээлгэлээ. Ингэснээр гүйцэтгэх засаглалын ажлыг сайшааж,  ерөнхий сайд Карим Масимовыг албан тушаалд нь үлдээлээ. Тэр сайд нарын танхимыг  өмнө сайдуудаас илүү олон жил тэргүүлж байна. Өнгөрсөн  оны дөрөвдүгээр сард ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн дараа Үндсэн хуулийн дагуу  засгийн газар үйл ажиллагаагаа зогсоосон юм. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Нурсултан Назарбаев  өмнө нь эхэлсэн өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэхийн тулд  Масимовт  сайд нарын танхимыг дахин тэргүүлэх санал тавьсан. Өмнө нь депутатууд тангараг өргөж,  “Нур-Отан” эрх барих намын тэргүүн шадар Нурлан Нигматулиныг   спикерээр сонгож байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yamar tsag zavtai gar ve
2012-03-15
Kanaduudaas xeden tsaas unagachixsan yum baixdaa ene noxor.
2012-01-21
zotin:
Монголчууд Казакстан улсыг сайн мэдэх байх. Маш баян орон. Баян гэж байгаагийн гол учир нь Казакстан улс ураны нөөц баялаг ихтэй. Монгол улс ч гэсэн нүүрс болон зэсний арвин их нөөцтэй. Гэвч Казакстан улс баян харин Монгол ядуу. Яагаад ийм ялгаатай байна вэ. Казакстан улс ураныг тэр чигээр нь гадаад улс орнуудад худалддаггүй бөгөөд харин атомын цахилгаан станцын түлш болгон боловсруулан зарж борлуулдаг. Түүнийг боловсруулах техник технологийн шийдэл байгаа учраас өндөр үнээр зарж борлуулан баян орон болсон. Тус улс нь атомын цахилгаан станц барих бүтээн босголтын ажлыг ирэх жилээс эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Ураныг нөөц баялаг болгон гадаад улс орнуудад зарж борлуулдаг учраас түүнийг ашиглах өөрсдөө атомын цахилгаан станцыг ажиллуулах технологитой байх шаардлагатай гэдгийг Казакстан улс сайн ойлгосон байдаг. Монгол улс нүүрсийг ямар нэг байдлаар боловсруулалгүйгээр Хятадад зарж борлуулдаг. Зэсийг бага зэрэг сайжруулсан төдий болгон Орос улсад зардаг. Тийм учраас л баян орон болохгүй байгаа. Нүүрсээ цахилгаан болгон боловсруулж Хятад улсад зарж борлуулъя. Нүүрсийг хийжүүлэн зарж борлуулъя л гэхгүй бол түүхий эдээ үнэд хүргэж чадахгүй хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч Казакстан улс шиг баян болж чадахгүй. Атомын цахилгаан станц барьсан ч гэсэн ирээдүйд Монгол улсын хувьд уран бол нэн чухал экспортын бүтээгдэхүүн болох ба ураныг атомын цахилгаан станцын түлш болгон боловсруулж, өндөр үнээр зарж борлуулахын тулд атомын цахилгаан станцыг ажиллуулах технологи зайлшгүй чухал хэрэгтэй болно гэдгийг сайн тооцоолохгүй бол болохгүй. Ураныг ашиглахын тулд атомын цахилгаан станцыг ажиллуулах технологи байх шаардлагатай байхад Монголын сонин хэвлэл, телевиз радио энэ талаар ярьж хэлэлцэх шинж огт алга. “Монголд ирээдүйд ураны нөөц экспортын гол бүтээгдэхүүн болно. Тийм учраас ураныг атомын цахилгаан станцын түлш болгон боловсруулах технологитой байж л өндөр үнээр зарж чадна. Үүний тулд атомын цахилгаан станцыг ажиллуулах технологи зайлшгүй чухал зүйл юм. Атомын цахилгаан станц нь зөвхөн цахилгаан үйлдвэрлэдэггүй. Энэ бол нүүрсний цахилгаан станцаас илүү сайн уу муу юу гэдэг асуулт биш ээ. Зөвхөн дотоодын нөөц баялаг болох ураныг үр ашигтай ашиглах уу үгүй юу гэдэг асуудал л чухал юм” гэдгийг яагаад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард түмэнд дамжуулахгүй байгаа юм бол. Нүүрс ч гэсэн мөн адил. Нүүрсийг баяжуулж сайжруулалгүйгээр битгий зар. Нэн даруй яаралтай нүүрсийг хийжүүлж боловсруулах технологийг нэвтрүүлэх нь зүйтэй. Цаашид ч гэсэн Орос улсаас байгалийн хий орж ирэх ба арвин их нөөцтэй нүүрсээ хийжүүлэх технологи нэвтрүүлэхгүй л бол санаа амар Орос улсаас байгалийн хийг худалдан авч чадахгүй. Нүүрсээ хийжүүлвэл ядаж Орос улсаас байгалийн хий орж ирэхгүй байсан ч гэсэн түүний оронд газан нүүрсээ ашиглачихна. Тийм учраас Оросын байгалын хийг тооцоолохоос өмнө нүүрсээ хийжүүлэх технологи нэвтрүүлье. Ялангуяа одоо УБ хотын агаарын бохирдол туйлын хэцүү байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нүүрс түлэхээ болиод хийжүүлсэн нүүрс ашиглах нь дээр. Ингэж бодохоор газжуулсан нүүрс маш хэрэгтэй зүйл. Орос улсаас орж ирэх байгалийн хийн талаар ярихаасаа өмнө хийн нүүрсийг хийх тухай бодъё. Казакстан байсан бол мэдээж тэгэх байсан. Монгол улс Казакстанаас юугаараа дутна гэж. Одоо Казакстаны хүн амын 1 хүнд оногдох орлого Монгол хүнээс 5 дахин их байна. 5 жилийн дараа гэхэд адилхан орлогтой болъё гэвэл болохгүй зүйлгүй. Үүний тулд хийн нүүрс болон атомын цахилгаан станцтай болох нь зайлшгүй чухал зүйл юм. Мөн түүнчлэн ирэх жилийн сонгуулийн шоунаас өмнө шийдвэрлэх шаардлагатай асуудал байна. 5-р цахилгаан станцын төлөвлөгөө ба чандганы цахилгаан станцын төлөвлөгөөний өрсөлдөөн. Монголын ард түмэн болон УБ хотын ард иргэд алиныг нь дэмжих бол. 5-р цахилгаан станцын төлөвлөгөө гэдэг нь одоо УБ хотод байдаг 2,3,4-р цахилгаан станцын дараах 5-р цахилгаан станцыг барих төлөвлөгөө юм. Хуучин 3-р цахилгаан станцын суурин дээр барихаар төлөвлөж байгаа. Учир нь өмнө нь хэрэглэж байсан дулаан халаалтын хоолой нь ашиглагдах болохоор. Түүний хамгийн гол шалтгаан нь 3-р цахилгаан станцад ажилладаг 1000 хүний ажил хөдөлмөрийн асуудал. 2-рт нүүрснээс хагас коксжуулсан нүүрс гаргаж авах үйлдвэр барьж, улс төрчдийг ашиглан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан “Хагас кокс, хагас кокс” хэмээн шуугиан тарьж сурталчилан гэр хорооллын хүмүүсд ашиглуулахаар үр дүнд хүрсэн. Ийнхүү 800 хүний ажлын байрыг хэвээр хадгалж байна хэмээн хөөрөн баярлацгаав. 3 –р цахилгаан станцын 1000 ажилчдыг 5-р цахилгаан станцад ашиглан өөрсдийнхөө ажлыг хамгаалахын төлөө улайран зүтгэж байна. 3-р цахилгаан станц гэдэг нь Сүхбаатарын талбайгаас 5 км –ын л зайтай газар байдаг. Нью-Йоркийн эрх чөлөөний хөшөө, Францын Ефелийн цамхагийн хажууд цахилгаан станц барина гэсэнтэй адил төлөвлөгөө юм. Тайландад Чэнмайгаас 40 км алслагдсан Maemoh –д, Бангкокоос 50 км алслагдсан Maptaphut –д цахилгаан станц барих үед ард түмэн хүчтэй эсэргүүцэн ширүүн үймээн самуун дэгдээсэн. Хэрэв ялагдвал түүний дараа 30 жилийн турш хортой бодис бүхий агаараар өдөр бүр амьсгалах болно. Олон хүүхдүүд нас барж, өвчинд шаналан зовох болно. Тийм учраас ард түмэн үүний эсрэг ширүүн зоригтой тэмцсэн. Гэтэл УБ хотын ард иргэд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юу ч ярихгүй дуугүй л байна. Цахилгаан станцаас гарах утааны нөлөөгөөр жил бүр 100 хүүхэд нас барж, 100 хүүхэд өвчинд шаналан зовж, 1000 хүн эмнэлэгт хүргэгдэж байгаа мөртлөө энэ талаар юу ч ярихгүй юм. Түүгээр ч барахгүй 5-р цахилгаан станцыг барьж байгуулна гэх өмнө нь 30 жилийн турш бохир утаагаар өдөр бүр амьсгалж байсан мөртлөө ш дээ. Үүнийг санаачилсан хүмүүс магадгүй ингэж хэлэх байх. “5-р цахилгаан станцад шинэ төхөөрөмж суурилуулах болохоор цэвэрхэн утаа гарах учраас санаа зоволтгүй зүгээр” хэмээн 2-р станцын “хагас кокс, хагас кокс” гэж шуугицгаасантай адил утгатай зүйлийг хэлэх байх. Түүхий нүүрснээс үл ялгагдах хагас коксжуулсан нүүрс. “хийжүүлсэн нүүрс болон байгалийн хий шиг цэвэрхэн юм байх даа” гэж асуумаар. Орос, Солонгос, Япон, Вьетнам зэрэг орнуудад цэвэрхэн тунгалаг утаа бүхий байгалийн хийг ашигладаг станцууд хүртэл нийслэл хотоосоо 15 км зайтай байрладаг. Нүүрс түлдэг цахилгаан станц бол 50 км зайтай. Энэ нь мэдээж утаа арилгах төхөөрөмж суурилуулсан байдаг. ”УБ хотод нүүрс түлдэг станц барьж байгуулахыг зогсоох хэрэгтэй. Халуун ус үйлдвэрлэдэг бойлуурыг газан нүүрс юм уу байгалийн хийгээр халааж, Сүхбаатарын талбайгаас 15 км зайтай алслагдмал зайд барьж байгуулах хэрэгтэй. Энэ тухай ярьж мэдээлэх, сурталчлах олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Монголд нэг ч байхгүй гэж үү. Ийнхүү 2-р цахилгаан станцын 800 ажилчин, 3-р цахилгаан станцын 1000 ажилчин нийт 1800 ажилчид УБ хотын 1 200 000 ард иргэдээс дээгүүрт тавигдана гэж үү. Тэдэнтэй тэмцэлдэх санаа байхгүй болохоор мэдээж тэгнэ шүү дээ. Энэхүү 1800 хүний олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад байгаа цуурхалтай харьцуулахад чандганы цахилгаан станц (канадын Prophecy компани)-ын төлөвлөгөө хамаагүй дээр. Чандгана гэдэг нь УБ –аас зүүн тийшээ 200 км зайтай Багануур болон Өндөрхааны дунд байдаг шинэ нүүрсний уурхай юм. Канадууд болохоороо цахилгаан станц УБ –аас энэ зэргийн зайтай байсан нь дээр гэж тооцоолсон байх. Энд цахилгаан үйлдвэрлэн УБ хот руу нийлүүлнэ. Энэхүү чандганы цахилгаан станцын төлөвлөгөөг дэмжицгээе. Энэ төлөвлөгөө хэрэгживэл УБ хотод нүүрс түлдэг хэмжээ 2 дахин буурна. 2-р болон 3-р цахилгаан станцад ажиллах 1800 хүн ажлынхаа төлөө санаа зовох хэрэггүй. 2-р болон 3-р цахилгаан станц татан буугдсан ч гэсэн технологи, ур чадвар байвал чандганы цахилгаан станцад ажиллаж болох бөгөөд Өмнөговьд ч ажиллаж болно. Харин энэ чигтээ үргэлжилбэл дахин 30 жил УБ хотын агаарын бохирдол улам нэмэгдэж, хүн ард амьдрах аргагүй болно. Өөрчилж чадвал 3 жилийн дараа УБ хотын агаарын бохирдол арилна. Энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үнэн зөв мэдээллийг ард иргэдэд хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Тийм учраас цаашид өдөрт 10000 тн нүүрс түлж, ард олноо хохироохоо болих нь зөв. УБ хотын иргэдийг нийслэл хотынхоо агаарын бохирдлыг үгүй болгохын төлөө тэмцэж чадахуйц ойлголттой болгох хэрэгтэй.
2012-01-21
yamar tsag zavtai gar ve
Kanaduudaas xeden tsaas unagachixsan yum baixdaa ene noxor.