Шинээр 1019 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1019 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 220 нь Улаанбаатар хотод, 799 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 4 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2280 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар 9 293 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5733 хүн хөнгөн, 2573 хүндэвтэр, хүнд 832, маш хүнд 155 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ