
Маргааш Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Салхи 25-нд баруун зүгийн нутгийн зарим газар, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ