COVID-19: Харшил болон багтраа өвчинтэй хүмүүс вакцин хийлгэж болно
2021-08-03

Харшил болон багтраа өвчин нь коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдахад эсрэг заалт болохгүй гэж Оросын харшил судлаач, клиникийн дархлаа судлачдын холбооны шинжээчдийн гаргасан зөвлөмжид өгүүлжээ. Энд онцолсноор, харшилтай хүмүүс вакциныг харшилгүй хүмүүсийн адилаар л даван туулах гэнэ. 

 

Гэхдээ харшил өвчинтэй хүмүүс вакцин тариулахаас өмнө эмчид үзүүлж, харшлын явц, вакцин хийлгэх боломжийн талаар зөвлөлдөх нь зүйтэй гэдгийг шинжээчид онцолжээ. Оросын шинжээчдийн өгүүлснээр, харшил болон багтраа өвчинтэй байх нь коронавирусийн вакцин хийлгэх сөрөг заалт болохгүй гэнэ. 

 

Эмч нарын зөвлөснөөр өвчний шинж тэмдгийг хяналтад авсан эсвэл хэсэгчилсэн хяналтад авсан буюу шинж тэмдэг бага үеэр вакцин хийлгэх нь зүйтэй аж. Харин харшил өвчин сэдэрч, хурц үе дээрээ яваа бол вакцин хийлгэж болохгүйг эмч нар сануулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин