COVID-19: Халдвар аваад эдгэрсэн хүмүүст тарвас тустай

Жимснүүд дундаас тарвас коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст илүү тустай гэж Оросын эмч нар зөвлөжээ.
"COVID-19 халдвар аваад эдгэрсэн, өвчний дараа нөхөн сэргээх шатандаа явж байгаа хүмүүст тарвас нэн тустай. Учир нь энэ жимс антиоксидант хамгаалалт сайтай. Түүнчлэн тарвас С аминдэмийн эх үүсвэр" хэмээн Оросын эмч Елена Тихомирова зөвлөснийг Риа Новости дамжуулжээ.
Гэхдээ тарвас хэрэглэхдээ хэмжээг нь тааруулах хэрэгтэй, өдөрт 500 граммаас илүү идэх хэрэггүй гэж мэргэжилтэн зөвлөсөн байна.
Түүнчлэн Оросын тэргүүлэгч эмч Марина Лерман ч мөн тарвасны ашиг тусыг онцолдсон байна. Түүний өгүүлснээр, тарвас сэтгэл санаанд нөлөөлдөг, биеэс хорт бодис гадагшлуулахад нөлөөлдгийн дээр зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг аж.
Эмчийн зөвлөснөөр сүү болон сүүн бүтээгдэхүүний хамт тарвасыг хэрэглэж болохгүй, учир нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй гэнэ. Мөн давс, тос ихтэй хоол хүнстэй ч тарвасыг хэрэглэж борлохгүй гэж анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ