Хан-Уул дүүргийн зарим хороо үерт автжээ
2021-08-04

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч С.Сайнбаяраар ахлуулсан Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Алтангэрэл, Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч А.Түвшинбаатар, 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт нарын ажлын хэсэг иргэдийн өгсөн дуудлага мэдээллийн дагуу дүүргийн нутаг дэвсгэр дэх 4, 10 дугаар хороодонд ажиллаж байна.

 

Борооны улмаас үерлэсэн газруудад Онцгой байдлын хэлтсийн 3, Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн нийт 12 алба хаагч усыг соруулан, ажлын хэсэг зам цэвэрлэгээний "Охь мандал" ХХК-д зам, талбайг цэвэрлүүлэх чиглэл өгч ажиллаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин