Токио-2020: ОУХМ Б.Хонгорзул эхний ялалтаа авлаа

Токиогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн дөрөв дэх өдрийн барилдаан эрэгтэй, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Б.Хонгорзул 1/8 шигшээд Францын туршлагатай бөх Матилде Ривьертэй хүч үзэж 7:5-аар ялав. Ингэснээр тэрбээр шөвгийн наймд олимп, дэлхийн аварга эзэн орны Рисако Кавайтай барилдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ