Тарваган тахал өвчин гарах эрсдэлтэй аймгууд

Эрүүл мэндийн яамнаас тарваган тахал өвчин гарах “маш өндөр” эрсдэлтэй аймгуудыг танилцуулжээ. Тодруулбал, Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймагт тарваган тахал халдвар гарах эрсдэл өндөр байгаа аж. Тиймээс иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, тарвага агнахгүй, хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Тарваган тахал өвчин нь дараах хэлбэрээр халдварлана. Үүнд,
-
Шууд өртөх зам
-
Агаар дуслын зам
-
Дам халдварын зам
-
Хоол хүнсний зам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ