Ким Жон Ун хүнсний хямралыг даван туулахын тулд хэлэлцээ хийхэд бэлэн

img

Дэлхийн хамгийн хаалттай орны удирдагч Ким Жон Ун БНАСАУ-ын эсрэг олон улсын зүгээс тавьсан хоригийг сулруулахын тулд хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн гэнэ. Тус улс цөмийн хөтөлбөрөө эрчимтэй хөгжүүлж байгаатай холбоотойгоор олон улс хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм. 

 

Анхлаад зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагддаг материалуудыг БНАСАУ-руу нийлүүлэхийг хориглож байсан бол үүний дараа тансаг хэрэглээний бараа, банкны гүйлгээ, тээврийн харилцаа улмаар хүнсний бүтээгдэхүүнд ч олон улсын хориг үйлчлэх болсон. Энэ бүхэн нь Хойд Солонгосын эдийн засагт хүчтэй цохилт өгч, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн хомсдол үүсгэсэн юм.

 

2020 онд тус улсын эдийн засаг сүүлийн 25 жилийн хугацаан дахь хамгийн том уналттай нүүр тулсан гэж БНАСАУ-ын Төв банк мэдэгдсэн. Үүний шалтгаан нь хориг арга хэмжээ төдийгүй коронавирусийн цар тахлын улмаас хөрш Хятадтай хиллэх хилээ хаасан, түүнчлэн Хойд Солонгост нүүрлэсэн байгалийн гамшигтай холбоотой байлаа.

 

Саяхныг хүртэл Ким Жон Ун улс оронд нь асуудал үүссэнийг хүлээн зөвшөөрдөггүй байв. Албан бус мэдээллээр, өнгөрсөн зургадугаар сард тэрбээр армийн хүнсний нийлүүлэлтийг хариуцдаг генералаа цаазлахыг тушаасан гэнэ. Генерал армийн агуулахууд дахь будааны нөөц дуусаж, шинээр нийлүүлэлт ирэх боломжгүйг олж мэдсэн бөгөөд тун удалгүй цэргүүд голын элс идэхээс аргагүй гэж хэлсэн нь Ким Жон Уныг бухимдуулсан гэж Le Parisien сонин мэдээлсэн байна.

 

Харин одоо тэрбээр үүссэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүнсний хямралыг даван туулахын тулд НҮБ-тай хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

солонгосууд бүгд муу хүмүүс. муу хүмүүс үхнүү яана хамаа алга хятдын №нэг ястангууд үх үх
2021-08-09
Муу гахай чёрт. Хайран улс орон ард түмэн хөөрхийс
2021-08-06