Сергей Зверев: Байгал нуурыг хамгаалж, Монголтой тохиролцох хэрэгтэй

img

Оросын "Ногоонтнууд" нам Байгал нуурыг хамгаалах арга хэмжээг чангатгахыг уриалсан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

"Бидэнд хоёр дахь Байгал гэж үгүй. Түүнийг хамгаалах нь бидний, нийгмийн, төрийн нийтлэг хариуцлага юм" хэмээн Байгал нуурыг хамгаалагч Сергей Зверев мэдэгдсэн байна. 

 

Нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн дунд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Сэлэнгийн целлюлоз-картоны үйлдвэрийн хаягдал хуримтлагдаж байгаад хяналт тавих, Сэлэнгэ гол болон түүний цутгалан дээр усан цахилгаан станц байгуулахаас татгалзах талаар Монголтой хэлэлцээ хийх зэрэг асуудлуудыг экологичид багтаажээ. 

 

"Байгал нуур дээр мянга гаруй жуулчны бааз, зочид буудал байгаагаас ихэнх нь зөрчилтэй ажилладаг. Листвянкад гэхэд нийт объектуудын ердөө 20 хувь нь л цэвэрлэх байгууламжид холбогдсон. Бохир усыг Байгал нуурын цутгалан руу эсвэл шууд нуур руу асгах нь ч бий. Тиймээс аялал жуулчлалын дэд бүтцийн объектуудыг шалгаж, ийм объектуудыг урсгал ус цэвэрлэх хатуу шаардлага тавин, ашиглалтын дүрэм гаргах ёстой" хэмээн Сергей Зверев өгүүлжээ.

 

Түүнчлэн ногоонтнуудын нам Сэлэнгэ голын ай савыг хамгаалах тал дээр Монгол Улстай хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээ байгуулахыг санал болгосон байна. Сэлэнгэ нь Байгалд цутгадаг томоохон гол юм. Эрдэмтдийн тооцоолсноор, голын жилийн урсацын 46 хувь нь Монголын нутаг дэвсгэр дээр бүрэлддэг байна. Монгол Улсад Сэлэнгэ гол болон түүний цутгалангууд дээр усан цахилгаан станц байгуулах төсөл боловсруулж байгаагийн дээр Орхон гол дээр уул уурхайн компаниуд ажиллаж буй говь руу ус татах зорилгоор усан сан байгуулахаар төлөвлөж байгаа гэж экологчид онцолсон байна. 

 

"Эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлвэл Сэлэнгэ голын унаган төрхийг устгаж, нуурын усны гроимыг өөрчилнө. Монголтой хэлэлцээ хийж, Монголын хот, сууриунгуудын урсгал усыг цэвэрлэх чанарын асуудлыг зохицуулан, Сэлэнгэ болон түүний урсацууд дээр усан цахилгаан станц барихаас урьдчилан сэргийлэх ёстой" хэмээн Андрей Нагибин анхааруулжээ.

 

Регнум агентлагийн мэдээлснээр, наймдугаар сарын хоёрны өдөр ЮНЕСКо Орос улсад хандан ОБайгал нуурыг хамгаалах ажил нь суларч байгааг зогсоохыг уриалсан юм. Түүнчлэн Байгал нуурын орчим байрлах үйлдвэрүүдийн хүрээлэн буй орчинд нөлөөлөх үнэлгээг дахин харахыг шаардсаны дээр ЮНЕСКО-ийн зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд Байгал нуурыг "аюулд учирсан" дэлхимйн өвийн жагсаалтад оруулна гэж анхааруулжээ.

 

Оросын экологичдын бусад саад 

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл буюу Сэлэнгэ гол дээр баригдах усан байгууламжийн асуудал чухамхүү дээрх асуудлаас болж он удаан жил гацсан юм. Монголын талын хэрэгжүүлэхээр зэхэж буй энэ төслийг урагшлуулахаар яригдах болгонд Оросын талаас энэ УЦС нь Байгал нуурт аюултай гэх зэргээр хаалт тавьсаар ирсэн. Улмаар ОХУ-ын зүгээс эрс эсэргүүцсэн байр суурьтай байгаагийн улмаас БНХАУ Монголын УЦС-ын төслийг санхүүжүүлэхээр амалсан хөрөнгөө одоогоос олон жилийн өмнө царцааж байлаа. 

 

Он удаан жил төсөлд садаа болж урагшлуулахгүй болгосны дараа Оросын экологичид тэр дундаа "Хил хязгааргүй гол мөрөн" экологийн эвсэл Улз гол дээр баригдах далангийн төслийг эсэргүүцэх болсон. Улмаар ЮНЕСКО-д хандсанаар, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 44 дүгээр өргөтгөсөн чуулган дээр Улз гол дээр далан барихаа зогсоохыг Монголоос шаардсан талаар бид өмнө нь мэдээлж байлаа.

ЮНЕСКО Улз гол дээр далан барихаа зогсоохыг Монголоос шаарджээ

 

Оросын экологичид Монголын нутаг дэвсгэр дээр баригдаж буй усны далан ЮНЕСКО -ийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн "Дагуурын ландшафт"-д аюул заналхийлж байна гэж үзэн гомдол гаргаж байв.Тэд энэ даланг байгуулах жинхэнэ зорилго нь шинээр усан зангилаа үүсгэж, Монголын уул уурхайн компаниудыг усаар хангах явдал хэмээн мэдэгдэж байлаа. Тиймээс "Байгалийн өвийн хосгүй объект ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх гэсэн зорилгоос болж усгүй болох нь" хэмээн "Хил хязгааргүй гол мөрөн" Оросын эвслийн зохицуулагч Александр Колотов өгүүлж байв. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

усан цахилгаан станц усны амьтдыг сүйд хийдэг . нар салхины станц дээр бусад улс нар салхины станц их бариад байхад
2021-08-09
Зочин:
Усаа битгий гадагш урсгаж гарга аа, сэлэнгэ онон голын гольдирлыг өөрчилж говь руу урсгаачээ, энэ талаар томхон ажил хийгээч.
2021-08-09
МАНАЙ ХАМГИЙН ИХ УСТАЙ СЭЛЭНГЭ, ОНОН МӨРНҮҮД ГАДАГШАА ГАРДАГ, ХИЛ ДАВАНГУУТ НЬ ОРОСУУД СТАНЦ БАРЬЖ УСЫГ АШАИГЛАДАГ. ОНОН МӨРӨН ХИЛ ДАВАНГУУТ 800 МВт /ХУУЧИН 600 МВт БАЙСАН/-ЫН ЦАХИЛГААН САТНЦЫГ БАРЬСАН БАЙДАГ. ЭНЭ СТАНЦЫН УСНЫ БҮХ ХЭРЭГЦЭЭГ ОНОНГИЙН УСААР ХАНГАДАГ ЮМ. ӨӨРИЙН НУТАГ ДЭЭР УСАА АШИГЛАЖ ЮУ ХИЙХЭЭ БУСДААР ЗААЛГАХ ХЭРЭГГҮЙ.
2021-08-08
Жаамаа:
ОРОСУУД ДЭЭРЭЛХҮҮ ЗАНГАА ЗОГСООЖ МОНГОЛЫН ДАРГА НАР ЭХ ОРОНЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ.СЭЛЭНГЭ МӨРӨН БАЙГАЛЬ ДАЛАЙН 46% ХУВЬ БИШ 65% -Г УРСАЦЫГ ХАНГАДАГ ЮМ. ХАРИН АНГАР МӨРНИЙ УРСАЦЫН 46-50% ИЙГ СЭЛЭНГЭ МӨРӨН ХАНГАДАГ ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО. АНГАР МӨРӨН ДЭЭР БАЬСАН КАСКАДЫН УСАН ЦАХ. СТАНЦЫН НИЙЛБЭ ЧАДАЛ 12400МВТ БОЛСОН. АРЧААГҮЙ УЛС Л ӨӨРИЙНХӨӨ УСЫГ АШИГЛАЖ ЧАДАДГҮЙ.
2021-08-08
Аагий:
Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гээд хэлчих сайд алга уу? Арчаагүй сданууд шүү. Өөрсөдөд нь ашиггүй зүйлд хуруугаа ч хөдөлгөхгүй юмаа
2021-08-07
zochin:
Baigal nuur bol mongoliin nutag.bidnees bulaasan shu de.barih heregtei nileen hediig.
2021-08-07
Монгол юу ч хийгээгүй буруутан болох шив дээ?
2021-08-07
Байгал нуураас гарсан Ангар мөрөн дээр 5 ийн 5 н УЦС барьсан. Ингэхээр тэр Ангар мөрний дагуух газар баларч эко систем бүрэн алдагдаад сүйрсэн үү. Үгүй дэ тэр бүс нутаг сайхан хөгжиж эрчим хүчний үнэ буурч, харинч ган гачигийг усны хаалтаар зохицуулж бга.
2021-08-07
Kkk:
Barih heregtei. Orosuud bidniig uursduusuu haraat bailgah gj uzej bn. Tusgaar togtnoson uls gedeg bol dotooddoo yugaa hiij buteen baiguulna gadnii ulsuus ymrch nuluu avddaggui.
2021-08-07
Бодол:
Оросуудын барьсан УЦС-с болж Хойт мөсөн далай хайлж, Якут/Саха, Сибир, Байгаль нуурын орчимд түймэр гараад байна. Энэ нь зөвхөн Оросуудыг биш дэлхийг сүйрүүлэхнээ гэх үү дээ.
2021-08-07
Ц.мижиддорж:
Хэрэв энэ УЦС-ыг Оросынтал эсэргууцэж байгаа бол Монголын талд уг УЦС-ын уйлдвэрлэх хэмжээний эрчим хусийг Оросын тал Монголд унэгуйгээр буюу маш хямдаар тасоалтгуй нийлуулэх асуудлаа Орсын тал, Монголын талтай тохиролцох естой шуу!!!
2021-08-07
зочин:
энэ бол Oросуудын гүн галуутайн эрчим хүчээ Mонголд шахаж байх гэсэн ээлжит башир арга. Tэгж л байгаль нуурт санаа нь зовоод байгаам бол нуурын сав дагуух 3 уцстанцынхаа ядаж 2-ыг нь больчихооч дээ.. бас нуурын хажуудах 1000 гаруй жуулчны баазуудаа цөөрүүлээч дээ..оросууд аа
2021-08-06
Түмэн:
Усы эх үүсвэр бол хур тундас гэдгийг мартаж болохгүй! Хаврын хуурайшлын үeд Оросууд үүл буудаад Монгол руу оруулахгүй байгааг яагаад орхигдуулаад байна! Энэ асуудлыг хөндөж эрх ашигаа хамгаалах хэрэгтэй. Хуурайшилтын хор хөнөөлийг хур тундасны орох хэмжээг зохиомлоор далайцтайхан хийж байж л давна. Голуудаар тэжээгддэг нууруудын хувь заяаг ч аварна. Байгал дээрх усны эргэлтийн цогц систeмийг том зургаар нь олж харахыг хүсэхгүй жижгээр хараад улстөрийн ашиг хонжоогоор хясан боогдуулаад байвал хэн хэн нь эцэстээ хохирох болно. Тиймээс аль аль талынхаа эрх ашигт хүндэтгэлтэй хандаж асуудлаа том зургаар нь харах хэрэгтэй.
2021-08-06
БИД ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦАА ЗААВАЛ БАРИНА. ОРОСУУД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ ХҮНДЭТГЭЖ ОЙЛГОНО ГЭДЭГТ ҮРГЭЛЖ ИТГЭЖ ЯВДАГ.
2021-08-06
zochin:
Hiih umaa hiih l heregtei bna. Ali umnaas aij algiin chinee bolj suuhavdee
2021-08-06
Баяр:
Оросууд чадал муутай хөршүүдээ үргэлж дарамтлах юм даа. Украйн, Казахстан, Монгол улс гэх мэт олон улсыг их гүрний бодлого баримталж нар үзүүлэхгүй байх юм. Өөрсдөө бол яаж бохирдуулж байгааг бид харж байгаа.
2021-08-06
хамгийн их бохирдуулж байгаа нь өөрсдөө байж новшнууд
2021-08-06
yes
2021-08-06
Naad nuur chini ug ni ta nariih bish sh dee. Bidnees bulaachihaad.
2021-08-06
yes