Х.Нямбаатар: Газар чөлөөлөлтийн төлбөр бүтээн байгуулалтын зардлаасаа даваад байна

Засгийн газрын Авлигын эсрэг ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нийслэл, дүүргийн газрын албадын удирдлагуудтай уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд авлигын индексийг бууруулах ажлын хэсэг гурван үндсэн зарчмаар ажиллахыг танилцууллаа.
-
Авлига авч байгаа албан тушаалтнуудтай тэмцэж, тэр хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх чиглэлээр иргэн-хуулийн байгууллагын хооронд гүүр болж өгнө.
-
Газар олгоход тулгамдаж байгаа хууль тогтоомжийн алдааг засах ажлыг зохион байгуулна.
-
Төрийн албан хаагчдын хандлагыг өөрчилнө.
Мөн Засгийн газрын 11-11 төвийг зөвхөн утсаар мэдээлэл авах биш олон нийтийн сүлжээг ашиглаж эхэлнэ гэдгийг хэлж байна. Ингэхдээ долоо хоног бүрээр мэдээллийг хянаж, хамгийн их гомдол санал авсан салбарынхантай уулзаж, асуудлыг шийдэх аж.
Мөн хуульзүйн сайд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт иргэдэд 0.07 га газар олгох боломжгүйг болсныг хэлж байна. Газар чөлөөлөлтөөс үүдэн бүтээн байгуулалтын ажил удааширдаг. Бас төр газар чөлөөлөлтөд их хэмжээний хөрөнгө зарлагаддаг. Зөвхөн 2021 онд гэхэд Улаанбаатар хотод газар чөлөөлөхөд 320 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Чөлөөлсөн газруудад бүтээн байгуулалт хийхээр 193 тэрбум төгрөгөөр зураг төсөв хийсэн. Мөн тус газруудад бүтээн байгуулалт хийхээр улсын төсвөөс 400 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Газар чөлөөлөлт нь бүтээн байгуулалтын зардлаасаа давсан өртөгтэй байна. Тиймээс газрын байгууллага 2021 онд газар олгох бус чөлөөлөлтөд илүү анхаарч ажиллах шаардлагатайг хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ