Файзер вакцины найм дахь ээлжийн нийлүүлэлт ирлээ

Монгол Улсын Засгийн газар болон Pfizer inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу 2.5 сая тун вакцин нийлүүлэгдэх учиртай. Тус вакцины 8 дахь ээлжийн нийлүүлэлт өчигдөр манай улсад ирлээ.
МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 ачаа тээврийн нислэгээр 27 хайрцаг, 732кг 155.610 тун Pfizer/Biontech вакциныг тусгай горимын дагуу тээвэрлэн авчирсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ