Олимпын хаалтын өдөр халуун орны шуурга Токиог дайрч болзошгүй

img

Олимпын наадмын хаалтын өдөр буюу наймдугаар сарын наймны өдөр Токио хотыг халуун орны шуурга дайрч болзошгүй гэнэ. Энэ талаар "Токио-2020" олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга Маса Такая сэтгүүлчдэд мэдээлжээ. 

 

"Бид урьдчилан тааварлах аргагүй нөхцөл байдалд бэлэн. гэхдээ хаалтын ёслолын ажиллагаанд шуурга нөлөөлж болзошгүйд санаа зовниж байна" хэмээн Такая мэдэгджээ. 

 

Тэрбээр хар салхины тухай биш харин хор хөнөөл нь харьцангуй бага байдаг халуун орны шуурганы талаар ярьж байгаагаа онцолсон байна.

 

Долдугаар сарын 23-ны өдөр эхэлсэн Токио-2020 зуны олимп наймдугаар сарын наймны өдөр хаалтаа хийх юм. Олимпын сүүлийн өдөр 13 багц медалийн эзэд тодорно.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ