Паралимпийг үзэгчтэй явуулах эсэхийг Олимпын дараа шийднэ

Паралимпийн наадмын үеэр хөгжөөн дэмжигчдийг байлгах эсэхийг Олимпын хаалтын дараа авч хэлэлцэх гэнэ. Энэ талаар Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга наймдугаар сарын зургааны өдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Бид энэ асуудлыг таван талт хэлэлцээгээр Олимпын дараа авч хэлэлцэнэ. Коронавирусийн халдвартай холбоотой нөхцөл байдал шийдвэр гаргах үндэслэл болно" хэмээн Ёсихидэ Суга мэдэгджээ.
Паралимпийг үзэгчтэй явуулах эсэх асуудлыг шийдвэрлэх хурлыг Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, "Токио-2020" зохион байгуулах хороо, Олон улсын Паралимпийн хорооны төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулах аж.
Паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын тавны өдөр Японы нийслэлд зохион байгуулагдах юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ