Калифорнийн хойд хэсэг түймэрт автав

АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт 187,5 мянган га газар түймэрт автжээ. Энэ түймрийг унтраахад багадаа хоёр долоо хоногийн хугацаа шаардагдана гэж гал сөнөөгчид тооцоолж байгаа гэнэ.
ВВС агентлагийн мэдээлснээр, наймдугаар сарын наймны өдөр гэхэд 187,5 мянган га газарт түймэр асаж байгаа тул олон мянган хүн орон гэрээ орхихоос аргагүй болсон байна.
Гал унтраахад олон мянган хүн оролцож байгаа бөгөөд мужийн захирагч Гэвин Ньюсом түймэрт автсан бүс нутгуудад очин ажиллаж, гал сөнөөгчдөд талархал илэрхийлжээ. Калифорни мужид долдугаар сарын дунд үеэр гал түймэр гарсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ