Түймрийн улмаас Грек 30 жил тохиогоогүй их хохирол амсжээ

img

Грект гарсан ойн түймрийн хамрах хүрээг харуулсан дроноор авсан гэрэл зургуудыг тус улсын хэвлэлүүд нийтэлжээ. 

 

Грект гал түймрийн улмаас 60 мянган га ой сүйдэж, түймэртэй тэмцэх үеэр 20 хүн гэмтэж, нэг гал сөнөөгч амиа алдсан байна. Ойн түймэр Парнита үндэсний цэцэрлэгт хүрээлэнд илүүтэй хохирол учруулсан байна. Ийм хэмжээний хохирол, сүйрлийг сүүлийн 30 жилд хараагүй гэж нутгийн эрх баригчид мэдэгджээ.

 

Одоогийн байдлаар Грект түймрийн 154 голомт асаж байгаа аж. Эрх баригчид байгаа бүхий л нөөц боломжоо байгалийн гамшигтай тэмцэхэд дайчилсан байна. Грекийн Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн орлогч сайдын өгүүлснээр сүүлийн өдрүүдэд гэхэд нэмэж 98 галын голомт үүсчээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ