Элсэлтийн ерөнхий шалгалтад хориглох зүйлс

img

 

Засгийн газрын хуралдаанаар 2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хойшлуулсан юм. Ингээд энэ сард элсэлтийн ерөнхий шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулах юм. Нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Тиймээс элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчдадаа ЭЕШ-д өгөхдөө авч  орохыг хориглосон зүйлийг танилцуулж байна. 

 

ЭЕШ-д дараах зүйлсийг авч орохыг хориглоно. 

 

- ном

- дэвтэр

- ноорон цаас

- гар утас

- чихэвч

- ухаалаг цаг

- тосон бал, харандаа /Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө/

- тооны машин

- цаасан болон электрон толь бичиг

- гарын авлага

- дуу хураагуур

- томьёоны хураангуй зэрэг бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ