Эрдэмтэд: Дэлхий дахин сүргийн дархлаа тогтоож чадахгүй

Дорнод Английн их сургуулийн Норижийн анагаах ухааны сургуулийн профессор Пол Хантер коронавирусийг цаашдаа ердөө л нэг "ханиад" болно хэмээн мэдэгджээ. Энэ талаар The Spectator сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлд өгүүлсэн байна.
Британийн профессорын үзэж байгаагаар, SARS-CoV-2 хаашаа ч алга болохгүй, хүн төрөлхтөн энэ халдвартай нүүр тулсаар байх гэнэ. Түүнчлэн хөл хорио цуцласны дараа Их Британид халдвар нэмэгдэх биш харин ч өдөр тутамд бүртгэгдэх халдварын тоо буурч эхэлсэн гэж тэрбээр онцолжээ.
Хантерын үзэж байгаагаар, дэлхий дахин коронавирусээс хамгаалагдах сүргийн дархлаанд хүрч чадахгүй, гэхдээ халдвар авах, авахгүйн хооронд тэнцвэр үүсэх гэнэ. Сүүлийн үеийн судалгаагаар коронавирусийн халдварын шинж тэмдэг энэ халдварыг хөнгөн байдлаар туссан хүмүүст илэрч байгаа шинж тэмдгүүдэд ойртон очиж байгаа гэнэ.
"Шинэ штаммууд их төвөгтэй, эсвэл хэт их халдварлах чадвартай эсвэл үүссэн дархлааг тойрон гарах чадвартай гэх мэт байна. Гэхдээ дельта штамм энэ вирусийн эцсийн цэг болж мэднэ гэж үзэх үндэслэл бий" хэмээн Хантер мэдэгджээ.
Тиймээс цар тахлын хамгийн эрсдэлтэй үе Их Британид ард хоцорсон гэж Хантер өгүүлээд, гэхдээ ямар ч тохиолдолд дахин вакцинд хамруулах шаардлагатай болно гэж онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ