Ардчилсан нам нөхөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталгаажууллаа

УИХ-ын 18, 28 дугаар тойргууд буюу Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт ирэх 10 дугаар сард нөхөн сонгууль явагдана. Тус сонгуульд оролцох Ардчилсан нам Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлжээ. Төрийн Аудитын байгууллага мөрийн хөтөлбөр, хандивын тайлангийн дүгнэлтүүдийг хянаж баталгаажуулан, хариу ирүүлжээ.
Аудитын байгууллагын дүгнэлтэд “Ардчилсан намын Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тус тус нийцсэн байна” гэж дүгнэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ