Оюутолгойн зардлын нэмэгдэл геотехникийн хүндрэлээс үүсээгүйг шинжээчид тогтоожээ

img

Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1 тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Мөн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон учраас Засгийн газраас хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулах хүсэлтийг Оюутолгойн ТУЗ-д удаа дараа тавьсан. Хөндлөнгийн шинжээчийн баг 2021 оны 03 дугаар сард томилогдож, 5 сарын хугацаанд ажиллаж, өнөөдөр өглөө бидэнд дүгнэлтээ ирүүллээ.

 

 

Хөндлөнгийн шинжээчид гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал  1 тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас үүсээгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

 

Оюутолгой компаниас зардал нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь геотехникийн асуудлаас үүссэн гэсэн тайлбарыг Засгийн газарт удаа дараа ирүүлж байсан. Гэтэл дэлхийн нэр хүндтэй шинжээчдийн баг хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн нь геотехникийн ямар нэгэн хүндрэлээс үүсээгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Энэ дүгнэлт хэлэлцээрийг урагшлуулж ахиулахад тодорхой хувь нэмэр оруулах байх” гэсэн мэдээллийг өглөө.

 

Энэ дүгнэлтийн талаар ажлын хэсэг Рио Тинто компанийн Монгол дахь удирдлагуудтай уулзалт хийж, хоёр санал тавьснаа ХЗДХ-ийн сайд Х. Нямбаатар хэлж байна. Нэгдүгээрт, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд албан ёсны тайлбар хийх. Хоёрдугаарт, далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлэх. Шинжээчдийн дүгнэлтээс үүдэн Засгийн газар далд уурхайн нэмэгдэл зардлыг батлах боломжгүй. Өмнө батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд далд уурхайн олборлолтоо эхлүүлэх шаардлагыг тавьжээ.

 

Оюутолгой компани Монгол Улсын Засгийн газрыг татварын маргааны асуудлаар Лондонгийн арбитрийн шүүхэд өгөөд буй. Засгийн газар төслийн менежментийн удирдлага болох Рио Тинто компанийг татан оруулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. Мөн төслийн менежментэд Рио Тинто компанийг буруутгаж, нэхэмжлэл гаргасан байна. Засгийн газрын сөрөг нэхэмжлэлийг энэ 08 дугаар сард багтаан Лондонд хэлэлцэх юм байна. Мөн АНУ болон Их Британийн үнэт цаасны хороонд жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл Рио Тинто компанийг буруутгаж, гомдол гаргасан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Люутолгой:
Ямартай ч нэг талдаа гарах нь дээр . Ил болсон нь 1.5 тэрбум доллор зувчуулжээ. Цаашдаа ажиллавал цоо шинэ гэрээгээр үгүй бол зогсоох хэрэгтэй шд. Мянга түмэн жил Монголчууд Оюутолгойг хадгалаад ирсым. Сүүлийн 10 жилд л ийм байдалд орчлоо
2021-08-10
Зочин:
ОТ-н гэрээг зогсоовол маргааш нь доллар 5000төг болно доо. За тэгээд оронд нь сайн хужаа найзууд чинь ирнэ дээ.
2021-08-10
Иргэн:
Хууран мэхлэх санаатай залилан хийсэн байна ш дээ. Гэрээг бүхэлд нь цуцлаач ээ
2021-08-09
энэ бол МОНГОЛЫН хулхИдсан ЗУУНЫ ЛУЙВАР
2021-08-09
Оюу толгой манай эдийн засагт үр нөлөө багатай байвал ширүүхэн үзэж үйл тамыг нь үзэх хэрэгтэй.Гэрээ байгуулсан хөгийн шаарнууд авилгадаагүй бол ингэж байхгүй л дээ.
2021-08-09
Зөв зөв дэмжих байна. Хурдан далд уурхайн бүтээн байгуулалт аа эхлүүл
2021-08-09