COVID-19: Пентагон цэргүүдийг албадан дархлаажуулахад бэлэн

img

Америкийн бүхий л цэргийн алба хаагчдыг албан журмаар дархлаажуулах ажилд хамруулах зөвшөөрлийг Жо Байденаас есдүгээр сард багтаан хүсэхээр төлөвлөж байгаа талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгджээ. 

 

Түүний мэдэгдсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг болгосны дагуу цэргийн албан хаагчдын зайлшгүй хамрагдах вакцины жагсаалтад коронавирусээс сэргийлэх тарилгыг хэзээ багтаах талаар мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөн байна. Одоо цэрэг, офицерүүдийг албан журмаар вакцинд хамруулахын тулд Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авахад бэлэн болсон гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.

 

Түүнчлэн ойрын үед шинэ журмыг нэвтрүүлэхээр бэлдэж байгаа гэж Остин мэдэгдээд бүхий  л цэргийн албан хаагчийг вакцинд хамрагдахыг уриалсан байна.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, АНУ-д коронавирусийн 35,8 сая тохиолдол бүртгэгдэж, 616,9 мянган хүн нас баржээ. Өвчлөл болон нас баралтын үзүүлэлтээр АНУ дэлхийн улс орнууд дундаас нэгдүгээрт бичигдэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ