С.Билэгсайхан: Буриад зон олноос Засгийн газар уучлалт гуйх ёстой

img

 

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн “Би Монгол хүн” контентод Буриад зон олныг сарлаг унасан, эмэгтэйн хормойг сөхөж буйгаар дүрсэлсэнд иргэд шүүмжлэлтэй хандсан. Наадмын контенттой холбогдуулан Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангаас Соёлын яаманд “Би Монгол хүн” контентоос Буриад угсаатныг харуулсан хэсгийг хэсэгчлэн хасуулах шаардлага хүргүүлсэн. Энэ талаар Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайханаас тодрууллаа.

 

Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангаас Монгол Улсын Ерөнхий сайд, Соёлын яаманд гомдол гаргаж, шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг авсан уу?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад мэдээлээд, гомдол гаргасан. Монгол Улсын олон хууль тогтоомж зөрчсөн. Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангах ёстой байдаг. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах хүсэлт тавьсан. Мөн баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан, Соёлын сайд Ч.Номин нарт шаардлага хүргүүлсэн.

 

“Би Монгол хүн” контент нь Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан. Гэтэл уг контентод Буриад угсаатныг доромжилж, бэлгийн хүчирхийллийг сурталчилсан, савсаг, шалиг байдаг гэж үзүүлж, түүнийгээ олон нийтийн телевизээр сурталчилсан. Наадмын контент нь  Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн. Тухайлбал, Монгол Улсын үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14.2-т  хүнийг яс, үндэс, угсаа, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл  Буриадуудыг онцлон ялгаварлан гадуурхсан.

 

Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэн орсон. НҮБ-ээс Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан.  Уг хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ноцтойгоор зөрчсөн. Өөрөөр хэлбэл, бэлгийн дарамт үзүүлэх, садар самууныг сурталчилсан асуудал үүссэн.

 

Мөн Соёлын болоод соёлын бус өвийн тухай хууль, Садар самуунтай тэмцэх хуулийн 5.2, 5.3-р зүйлийг зөрчиж байгаа. Үүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан нь Олон нийтийн радио телевизийн хуулийг ч зөрчиж байна. Тухайн сонгож авсан дуу нь Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Иймд олон ноцтой алдаа гаргасан учир уг хэсгийг “Би Монгол хүн” контентоос хасах шаардлага хүргүүлсэн. Ардын хувьсгалын 100 жилийн “Би Монгол хүн”контент түүхэнд үлдэнэ. Буруу ойлголтыг засаж, залруулах хэрэгтэй.

 

Буриадад басган дээл, харьд очсон эмэгтэйн дээл ялгаатай байдаг. Эхнэр хүний дээл ууж, ханцуйтай байдаг. Басган дээл нь энгэртэй байдаг.  Уг контент дээр эхнэр хүний дээл өмссөн бүсгүй маазарч байгаа. Харин дуу нь дурлалт хосын дуу байсан. Мөн залуугийн дээлэнд эхнэр хүний дээлний ханцуй хийсэн байсан. Буриад үндэсний хувцсыг доромжилсон. Буриад үндэсний хувцсанд олон зуун жилийн түүх бий.

 

Хуулийн хэрэгжилтийг хангах ёстой. Тиймээс алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Ингээд соёлын яаманд хоёр удаагийн уулзалт зохион байгуулсан. Эхний уулзалтад Соёл урлагийн газрын дарга Б.Сэргэлэн, хуулийн хэлтсийн ажилтан н.Энхболд гэсэн хүмүүстэй уулзсан. “Би Монгол хүн” контентод байсан бүх л зөрчлүүдийг тайлбарласан.

 

Энэ нь зөвхөн Буриадуудын асуудал биш. Хамгийн ихэд эгдүүцүүлсэн зүйл нь хэдэн мянган жилийн түүхтэй төрт ёсны уламжлалыг доромжилсон. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Монгол төрийн ёс дэг жаягтай. “Би Монгол хүн” контентыг татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн. Мөн Монгол угсаатнуудын хооронд яс хаяж байгаа хэрэг. Энэ асуудалд олон хүн бухимдсан.

 

Ингээд “Би Монгол хүн” контентоос хормой сөгдөг хэсгийг хасуулсан. Төрийн нарийн бичгийн дарга албан ёсоор уучлалт гуйсан. Зөвхөн Соёлын яам нь биднээс уучлалт гуйсан гэж хүлээж авсан. Түүнээс биш Монгол Улсын Засгийн газар, төр уучлалт гуйгаагүй. Буриад олноос Соёлын сайд, Засгийн газар нь уучлалт гуйх хэрэгтэй. Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Бид Засгийн газартай нэг тал. Яагаад гэвэл Монголчууд бид эв нэгдэлтэй, хүчтэй байхын тулд угсаатанн бүрээ хүндэтгэх хэрэгтэй. Тиймээс Монгол Улсын төр, засгийн газар дэлхийн Буриад зон олноос уучлалт гуйх ёстой.

 

Буриад зон олны соёл, уламжлалыг сурталчлан таниулах талаар Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангаас ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

 

-Манай сан 30 жилийн түүхтэй. Хоёр жилдээ нэг удаа зохион байгуулагддаг “Алтаргана” наадмыг санаачилж зохион байгуулсан. Дэлхийн монголчуудын хамгийн том эвэнт болж байна. Улаан-Үдэд болоход 30 орны 100 мянган хүн ирж байсан. Бид дэлхий дахинд монголынхоо соёлыг сурталчилж байгаа. Нөгөө талаар ардын дипломатыг хөгжүүлж байна. Монголын далай их соёлыг хөгжүүлж байгаа гэж урамтай байдаг.

 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

h:
хуц муусайн бурайдууд ялсан нам юм юм хиидгиииг одооо болтол ойлгоогүй ухаараагүй бол хохиннн
2021-08-11
Zochin:
Odoo boli chi
2021-08-11
Gakhai tolgoitoi akh duu 2 toi l yarisan deer baikhaa
2021-08-11
Зочин:
Төрийн наадмын ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хошин шогийн алиа салбадайг яах гэж оруулсан бнаа
2021-08-10
zochin:
muuxai arxichin xulgaich obgon dald or
2021-08-10
zochin:
muuxai arxichin xulgaich obgon dald or
2021-08-10
zochin:
arxichin deeremchin Bilegsaixan anaa tataarai
2021-08-10
ganbaatar:
solior.zasag end ymar hamaatai ym.ter hero baatartaiga yri.bur solirchij ene nohor
2021-08-10
yostoi salaavch av zaa, ugaasaa hormoin dontoi buriaduud , buriad sariinl naiz
2021-08-10
Юм юмыг хэмжээ, хэмжээнд нь тохируулж ярьж байгаач, хөгшчүүлээ! Баатартай ярих асуудлыг нэг их өндөр авахуулаад, нэг тэнэгийн үйлдсэн зүйлийг далимдуулаад өөрийгөө сурталчлах, Монголыг хямруулах гэж бодоод байгаа юм уу? Насандаа тохирсон намбатай, буурь суурьтай байгаач!
2021-08-10
zochin:
Жүжигчид дүрийн судалгаа сайн хийгээгүйгээс болсон асуудал юм шиг байна
2021-08-10
йбгвьр:
энэ хүнд салаавч өгөөч, засгийн газар аа?
2021-08-10
Тэр үeд л өмхий буриадуудыг үгүй хийх байсан юм
2021-08-10
Зочин:
Солиороод хуцаад бай. ЗГ ямар хамаатай юм бэ???
2021-08-10