ХСҮТ-ийн Дүрс оношлогооны төв байгуулах газрыг чөлөөлж байна

img

 

Баянзүрх дүүргийн Газрын албанаас Хавдар судлалын үндэсний төвийн хойд талд байрлах 59 гаражийг албадан буулгаж, газрыг нь чөлөөлж байна. Гаражийн эздэд 4-5 удаа мэдэгдэл хүргүүлсэн байна. Газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байсан учраас иргэдэд нөхөн олговор олгохгүй аж.

 

Чөлөөлсөн тус газарт ХСҮТ-ийн Дүрс оношлогооны төвийг барина. Хавдарыг эрт илрүүлэх Дүрс оношлогооны төвийн зураг нь бэлэн, төсөв нь улсын төсөвд суугдсан байгаа аж. 

 

ХСҮТ-өөр жилдээ 100 мянган хүн үйлчлүүлж, 10 гаруй иргэн хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт 5000-6000 хүн хавдрын тусламж үйлчилгээ авдаг. Монгол Улс хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоо зайлшгүй шаардлагатай байгааг ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан хэлж байна. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Билэгт билүү нэгэнд газраа өглүү яалаа тэр юу болсон бол
2021-08-11
иргэн:
Маш зөв
2021-08-10