АНУ-д вакцинд хамрагдсан хүмүүсийн 0,01 хувь нь л хүнд хэлбэрээр өвджээ

АНУ-д коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдсан хүмүүсийн 0,01-ээс бага хувь нь л халдвар авсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн, эсвэл нас барсан байна. Энэ талаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Энэ статистикаас харахад, наймдугаар сарын хоёрны байдлаар АНУ-д 164 сая гаруй хүн вакцины бүрэн тунд хамрагдсанаас 1507 хүн коронавирусийн өвчлөл хүндэрсний улмаас нас барсан бөгөөд энэ нь дархлаажуулалтад хамрагдсан нийт тохиолдлын 0,001 хувийг л эзлэж байгаа аж. Харин вакцинд бүрэн хамрагдсан 7101 хүн буюу вакцинд хамрагдсан нийт хүмүүсийн 0,005 хувь нь л өвчин нь хүндэрч, эмнэлэгт хэвтжээ.
Ингэснээр, вакцинд хамрагдсан америкчуудын 99,99 гаруй хувь нь халдвар авсан ч өвчин нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай болтлоо хүндрээгүй байна.
Дархлаажуулсны дараа коронавирусийн халдвар авсан нийт тохиолдлын 74 хувь нь 65-аас дээш насныхан байгаа бол бүртгэгдсэн таван нас баралт тутмын нэг нь коронавирусийн халдвар биш өөр шалтгаантай байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ