Ардчилсан намын толхилцоон

img

Зуны гурван сар нам жим байсан улс төрийн хүрээнийхнийг ирэх 10 дугаар сард Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт явагдах нөхөн сонгууль сэрээжээ. Хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох улс төрийн намууд материалаа СЕХ-нд хүргүүлж буй.

 

 

Нөхөн сонгуульд АН мөн л хоёр талаас толхилцох нь тодорхой болж. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргатай АН-ынхан өчигдөр СЕХ-нд материалаа хүргүүлсэн. Харин сонгуулийн байгууллагын төлөөлөл тэдэнд таатай сэтгэгдэл төрүүлээгүй гэнэ. Энэ талаар өнөөдөр АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир мэдээлэл хийж, хэвлэлийнхэнтэй мэдрэмжээ хуваалцлаа.

 

Түүнийг сонгуулийн материалаа хүлээлгэн өгөхөд эрх баригч МАН энэ удаагийн нөхөн сонгуульд С.Эрдэнэ даргатай АН-ыг дэмжиж, тэр талыг захиалсан нь мэдрэгдсэн гэнэ шүү. Бүр СЕХ С.Эрдэнийн талд нэр дэвших эрх өгөх уур амьсгалтай байгааг тэр мэдэрчээ. Тэрбээр өмнөх сонгуулиудад ард түмний дэмжлэгийг авч чадаагүй С.Эрдэнийн талынхан энэ сонгуульд ялах уу гэдгийг хэн нэгнээс асууж байна. Бүр Сонгинохайрхан дүүрэгт С.Эрдэнэ нэр дэвших сурагтай байсан, тэндээс ялах уу хэмээн их л эгдүүцсэн байдалтай байр сууриа илэрхийллээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Авилгач, Луйварчид, хулгайчид, оффоршидоор дүүрсэн МАН хэнд хэрэгтэй бэ, нөхөн сонгуульд нэр дэвшүүлээд мөнгө төгрөг зараад хэрэггүй шүүдээ, ард түмэн мэдэж байгаа шүүдээ, Ковидоор хичнээн хүн нас барьсан, хөдөө орон нутагаар эрчимтэй таархаж байгаа шүүдээ.
2021-08-11
Иргэн:
Авилгач, луйварчид, оффшорчид толгойд нь шигчихсэн энэ хогийн нам хэнд хэрэгтэй юм бэ, Хэдэн ч том хулгайч нь шоронд явав? Батүүл мэт хулгайчууд нь шүүхээ хүлээгээд сууж байгаа. Тарааж шинэ нам байгуулаг дээ залуус нь.
2021-08-11
Зочин:
Энэ этгээд МАН -ыг харлуулах увайгүй гүжир гүтгэлэгийн нэвтрүүлгийг хөөс цахруулан байж тасралтгүй явуулж олон түмний дургүйг хүргэж АН -ыг сонгуульд ялагдахад хүргэсэн биз дээ. Одоо бас тэр тактикаа хэрэглэх нь дээ
2021-08-11
Зочин:
Энэ этгээд МАН -ыг харлуулах увайгүй гүжир гүтгэлэгийн нэвтрүүлгийг хөөс цахруулан байж тасралтгүй явуулж олон түмний дургүйг хүргэж АН -ыг сонгуульд ялагдахад хүргэсэн биз дээ. Одоо бас тэр тактикаа хэрэглэх нь дээ
2021-08-11