Хэнтий аймгийн УИХ-ын 18 дугаар тойрогт 10 дугаар сарын 10-нд нөхөн сонгууль явагдана. Нөхөн сонгуульд өрсөлдөх хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авч байгаа. Энэ дагуу хуульч Л.Батжав МАН-аас нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүллээ.
Хуульч Л.Батжав:
-Миний бие хуульчийнхаа хувьд Хэнтий нутгийн иргэдийн итгэлийг хүлээхээр дэвшихээр ажиллаж байсан. Гэвч тухайн үед МАН-ын удирдлагууд дуудаж уулзаж, Хэнтий нутгийн төлөө санал солилцоод, намд элсэж, багаараа ажиллах санал тавьсан. Энэ саналын дагуу миний бие МАН-д өнгөрсөн жил элсэж, орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж ажилласан. Харин энэ удаагийн нөхөн сонгуульд намаасаа нэр дэвшихээр удирдах зөвлөлдөө хүсэлтээ илэрхийлээд байна хэмээв.
Тэрбээр УИХ-д нэр дэвшин сонгогдвол авлига хээл хахуультай тэмцэхээ илэрхийлж байна.
Нөхөн сонгуульд нэр дэвших асуудлаар намын удирдлагуудтай уулзахад социологийн судалгааны үр дүнд үндэслэн шийдвэрээ гаргана гэдгээ илэрхийлжээ.
Н.Нягт
Уншиж байна |