Баян-Өлгий аймагт 10 хоногийн хугацаатай хөл хорио тогтооно

img

 

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Баян-Өлгий аймгийн хэмжээнд коронавирусийн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Уг эрсдэлийн үнэлгээгээр манай аймаг маш эрсдэлтэй байна гэсэн хариу гарсан. Тиймээс үдээс хойш АОК хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт  хүндэрч байгаа тул наймдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд 10 хоног нийслэлээс болон бусад аймгаас ирэх хөдөлгөөнд хөл хорио тогтоох санал гаргаж, АОК-ын хуралдаанд танилцуулах гэж байгаа. Ингэхдээ аймаг доторх хөдөлгөөн чөлөөтэй. Харин үйлчилгээний газрууд цагийн хязгаарлалттай үйлчилнэ. Мөн вакцин авахаар болсон. Тиймээс вакцинжуулалтыг эрчимжүүлнэ" гэж мэдээллээ. 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
дотоод хөдөлгөөнөө хаа,
2021-08-11