Рашаан, сувилалаар үйлчлүүлэхэд 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

img

 

Иргэд эрүүл мэндийн даатгалаа төлдөг ч тэр бүр үйлчилгээ аваад байдаггүй гэх гомдол гардаг. Хуулиараа иргэн бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан эсэхээс үл хамааран жил бүр даатгуулах,  нөхөн төлөх журамтай. Эрүүл мэндийн даатгалын хуульд хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр иргэд Эрүүл мэндийн даатгалаараа ямар үйлчилгээ авахыг тусгаж өгсөн билээ. Эрүүл мэндийн даатгалын хуулиар даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна. Үүнд:

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ;

  • Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ;

  • Өдрийн эмчилгээ, үйлчилгээ;

  • Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ;

  • Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл;

  • Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл;

  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ;

  • Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ;

  • Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ.

  • Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ.

  • Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тухайн шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгуулагчид харьяалал харгалзахгүй үзүүлнэ.

  • Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, халдварт өвчний эсрэг дархлаажуулалтад түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлосон хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд холбогдох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх:

  • Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр;

 

  • Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас оношилгоо, эмчилгээний хүндрэл гарсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгуулагчид.

 

Иргэд ЭМД-аараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас гадна рашаан сувилалд хөнгөлөлттэй үнээр амрах эрх нээгдсэн. Эрүүл мэндийн даатгалын тухайн хууль шинэчлэгдсэн холбогдуулан  өнгөрсөн гуравдугаар сарын 01-нээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гарч, хэрэгжиж эхэлсэнтэй. Үүнтэй холбоотой рашаан сувиллын тусламж үйлчилгээнд 250 мянган төгрөгний хөнгөлөлт эдлэх юм. 

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ