М.Буяндэлгэр: Нэг хүн 0.07 га 28 газар эзэмшиж байна

img
Гэрэл зургийг MPA.mn

Газрын харилцаа, геодез зураг зүйн газрын дэд дарга М.Буяндэлгэр

 

-Хөшигийн хөндийд газар чөлөөлөх, хүчингүй болгох талаар сонсох ажиллагаа хийсэн. 435 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг цуцална. Эдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар очиж тайлбар, саналаа хэлэх хэрэгтэй. Сонсох ажиллагаа гэдэг бол тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийнхөө эрхийг хамгаалах үүрэгтэй. Наймдугаар сарын 15-наас сонсох ажиллагааг дуусч, газар чөлөөлөх ажиллагаа эхэлнэ. 

 

Авлигын индексийг бууруулах арга хэмжээний хүрээнд эрхзүйн асуудлыг шийдвэрлэх шийдэлд хүрсэн. Энэ хүрээнд нийслэл, дүүрэг, 21 аймгийн хэмжээнд эрхзүйн тулгамдсан асуудал байна. Тухайбал, нэг иргэн 0.07 га газар авах гэхээр 30-60 хоногийн хугацаа шаарддаг. Өргөдлөө өгнө, Засаг даргын захирамж гарна, төрийн байгууллагын шат дамжлага их. 

 

Олон нийт газар ашиглалтын цахим системээ ашиглаж мэдэхгүй байна. Иргэд Egazar.gov.mn сайтаар нэвтрэн орж хаанаас ямар газар авч болохоо харж болно. Энэ жил 80 мянга га газар иргэдэд эзэмшүүлэхээр болсон ч одоогоор 3000 га газрын хүсэлт ирсэн. Энэ системээс газрын байршлаа харсны дараа дүүргийн газрын албанд хүсэлт, өргөдлөө гаргаж, бичиг баримтаа бүрдүүлнэ.

 

Газар эзэмших эрхийг  цахимаар өгөхийг түр хаасан байгаа. Нэг хүн хичнээн газар авсныг систем нэвтрүүлэхээр тодорхой харагдаж байна. Улсын хэмжээнд  0.07 га газар эзэмших эрх хязгааргүй.  Та хэдэн ч газар эзэмших эрх авч болно.  Гэтэл мэдээлэлтэй байгаа иргэн 28 газар эзэмших эрх аваад, зарж, газрын наймаа хийж байна. Тиймээс өргөдлийг дүүргийн газрын албанд хандаж гарахаар шийдвэрлэсэн гэлээ. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
neg hvn heden ch 0.07 ga gazar ezemshij bolno gej bichsen baina ene tegeed vnen vv, anh udaagaa sonsoj baina.
2021-08-12
Хуулийн цоорхой юм аа Ингэж хийсэн юм ккккк.
2021-08-12
zochin:
Газраа авч чадаагүй иргэд байхад нэг хүн 28 газар эзэмшиж байгаа нь авилгал, хээл хахууль, албан тушаал буруу ашигласнаас үүдэлтэй, дүүжин ресторан гэж солиорч байхаар газрын асуудлаа хянаасай
2021-08-12
Зочин:
Нэг хүн 28 газар эзэмшиж байгаа нь тэгээд хэний буруу юм бэ??? Эзэмшиж буй хүний буруу юу эсвэл тэр олон зөвшөөрлийг гаргаж өгөөд байгаа албан хаагчдын буруу юу??? Зөвшөөрөл олгоод байгаа хүмүүсдээ хариуцлага тооцох ёстой биш үү???
2021-08-12