Өршөөлөөр суллагдсан этгээдүүд бурхан хулгайлжээ

img

 

Соёлын өвийн хулгай болон соёлын өвийн хадгалалт хамгаалалтын асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

 

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 3-р хэлтсийн тасгийн дарга С.Бямбадэлгэр "Нэр бүхий таван иргэнийг саатуулан шалгахад тухайн иргэд нь зургаан удаагийн үйлдлээр Архангай, Завхан, Өвөрхангай аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргийн хийдүүдээс эд зүйлс хулгайлсан болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татах санал хүргүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

 

Шалгалтаар дээрх этгээдүүд нь өдрийн цагаар аялал зугаалгаар явж буй мэт тухайн хийдүүдэд нэвтэрч гэмт хэргийн судалгаагаа хийдэг нь тогтоогджээ. Тухайн иргэдээс хоёр нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хорих ангиас суллагдсан этгээд болох нь тогтоогдсон. Мөн дээрх этгүүдүүд нь хулгайлсан эд зүйлсээ эртний эдлэлийн худалдаа наймаа эрхэлдэг хүнд худалдаалсан нь тогтоогдсон. Тиймээс тухайн эд зүйлсийг хураан авсан. Хулгайлах гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийхэд, харуул хамгаалалт сул, дохиоллын систем байхгүй зэргээс тухайн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тиймээс түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалж байгаа газрууд хяналтын камер, дохиоллын системийг сайжруулах шаардлагатай байгаа" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hulgaich nariig urshuuj hezeech bolohui ee.hulgaich bol hezeech zasrahgyi.zygeer tejeeheer tsagdaagaar tuulgaad ajil hiilgeech.tolgoig ni ileed gargaad bx yum
2021-08-12
zochin:
наранп байж чадахгүй бол нарсандаа байж байг ээ энэ өршөөлийн хууль гэдэг балай юмаа зогсоовол таарна. хэрэг хийсэн бол эдлэх ялаа үүрсэн нь дээр
2021-08-12
Өршөөлийг хавтгайруулж, улс төрийн зорилгоор ашигладгийг болих хэрэгтэй! Шүүхийн шийдвэрийг ерөнхийлөгч гэдэг нэг хүн хүчингүй болгож, хулгай, гэмт хэрэгтнийг суллаж байдаг нь ер нь шударга ёсонд нийцэх үү? Ерөнхийлөгч тэгэхээр шүүхээс илүү эрх мэдэлтэн болж таарч байна. Шүүх хэнээс ч хараат бус байна гэдэг нь энэ мөн үү?! Өршөөлийг нэг хүн л улс төрийн юмуу нэр хүндээ өргөх зорилгод, аягүй бол хамаатан садан, хамааралтай хэн нэгнээ суллахад ашиглах боломж олгоод байгаа биш юм уу?!
2021-08-12
Zochin:
Өршөөл үзүүлэх тухай хууль одоо боль, хэрэг хийсэн л бол ялыг эдлүүлэх хэрэгтэй
2021-08-12