Зүүн 4 замын уулзварыг түр хаалаа

img

Зам засвар, хучилтын ажилтай холбоотойгоор Зүүн 4 замын уулзварыг өнөөдрөөс  эхлэн дөрвөн хоногийн хугацаатай түр хаалаа. Засварын ажлаар авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх аж.



Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг  хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Э:
гэнэт сэрсэн юм шиг хөлдүү толгойтой дарга нарын нүүр царай хөл хориотой сар болж байхад хийж болоогүй юмуу хотын дарга энэ тэр юу мэддэг юм бол
2021-08-12
Busad zamig songo gej tenegtehee bolichihoich. Neeh olon zamtai yum shig
2021-08-12