Л.Баттөр: Нийт шинжилгээний 11 хувиас "Дельта" хувилбар илэрсэн

img

 

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

 

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: "Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдээгүй.  Дархлаатай хүмүүс нь вакцинжаагүй хүмүүсийг халдвартай хүнээс хамгаалах амьд бамбай болдог. Тиймээс дархлаажуулалтыг дагаж нийтийн дархлаа үүсэхийг байнга сануулж буй.

 

Сүүлийн үед халдварын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Нийслэлд 20-30 хувь байгаа. Хэдий нийслэлийн нөхцөл байдал сайжирч байгаа ч орон нутагт нөхцөл байдал хүнд байна. Баян-Өлгий аймагт орон нутагт батлагдаж байгаа тохиолдлын 30 гаруй хувь нь бүртгэгдэж байгаа. Мөн сүүлийн долоо хоногт Ховд аймагт 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Наадмын урт хугацааны амралт, зуны амралтаар 25 мянга орчим аялагчид хүн очсон байна. Энэ нь халдварыг тараах эх үүсвэр болсон. Гэхдээ Баян-Өлгий аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан.

 

Ховд аймгийн хувьд даншиг наадам болсон. Энэ нь халдвар нэмэгдэхэд нөлөөлж буйг үгүйсгэхгүй. Бая-Өлгий аймаг вакцинжуулалтын хувьд бага хувьтай байна. Мөн Дархан-Уул аймагт анхаарал хандуулах хэрэгтэй. Бусад аймгуудын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа.

 

Улсын хэмжээнд PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь их байна. 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Нийт 0-17 насны хүүхдүүдийн дунд батлагдсан тохиолдлын 50 хувь нь 12-17 насныхан байсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш тасралтгүй буурсан.

 

Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10-20 хувьд нь PCR -т суурилсан мутацийг илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Нийт 369 сорьцны 39 сорьцод нь "Дельта хувилбар илэрсэн. Өөрөөр хэлбэл нийт шинжилгээний  11.6 хувьд "Дельта" хувилбар илэрч байгаа." мэдээллээ. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Perud Sinofarmyn sudalgaa hiigdsen bna:
https://www.dailymail.co.uk/news/article-9891217/Countries-using-Chinas-Sinopharm-jab-boosterbecause-cuts-infection-50.html
2021-08-14
Ene Uvul Ih Evgui yum bolno ! Ene baidlaarai yavaad baival bid Yheed Duusah biz !:
D.Nyhuu Doctor - iig Ajil Albandan Hurdan Oruulaachee ! Ard Tumen chin Ene Uvuliig Davaj Chadahnuu degeed esvel Yheed Duusah geed baina shuu ! L.Oyun - Edene gesen Heden Bazaanuud Bid Nariig Alaad Duusah geed baina shuu ! D.Nymhuu Doctoriig Hurdan Ajildan Oruulmaar baina shuu !
2021-08-14
zochin:
бас юун наадам бэ боличихоод байгаа юм бишүү.Ер нь тэгээд наадам хийсэн ч яадаг юм худалаа хуцаж шоудахаа одоо болиожээ.
2021-08-14
Zochin:
Наадамаа болчихооч дээ! Мэрэгжлийн рүн наадам, найр хийгээд халдвар ихэсээд бна гэхээр тоохгүй юм
2021-08-13