Иргэдийг усны ослоос аварлаа

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын төмөр замын гармын ойролцоо автомашин голд суусан, 3 иргэн голын усанд осолдох аюултай байна гэсэн дуудлага 14:55 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахмад Б.Баттулгаар ахлуулсан 6 алба хаагч шуурхай ажиллаж, автомашиныг голоос гаргаж, 3 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул үeр, усны аюулаас болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарна уу. Үүнд:
-Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
-Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
-Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
-Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ