Л.Баттөр: "Дельта" орон нутагт тархсан байна

Сүүлийн өдрүүдэд орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байна. Мөн манай улсад коронаврус халдварын "Дельта" хувилбар илэрч байгаа. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10-20 хувьд нь PCR -т суурилсан мутацийг илрүүлэх шинжилгээ хийсэн байна. Нийт 369 сорьцны 39 сорьцод нь "Дельта хувилбар илэрсэн. Өөрөөр хэлбэл нийт шинжилгээний 11.6 хувьд "Дельта" хувилбар батлагдсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн.
Тэгвэл ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр өөрийн цахим хуудаснаа орон нутагт коронавирус халдварын "Дельта" хувилбар тархсан талаар бичжээ.
Тэрбээр, "Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоныг дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү. Дельта орон нутагт тархсан байна" гэжээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ