Эрх баригчдын дарамтыг тэсээгүй Хонконгийн сөрөг хүчний хөдөлгөөн тарлаа

img

Хонконгийн хамгийн том сөрөг хүчний хөдөлгөөнд тооцогддог "Хүний эрхийн төлөөх иргэний фронт" сөрөг хүчний ардчилсан эвсэл тарж байгаагаа зарлажээ. Тэд энэ мэдэгдлээ наймдугаар сарын 15-ны өдөр гаргасан бөгөөд үүссэн нөхцөл байдлаас гарах өөр арга зам олж харагүй байгаагаа онцолсон байна. 

 

Энэ хөдөлгөөн "Хонконгийн оршин суугчдын хүний эрх, эрх чөлөөний төлөө" үргэлж зогсож байсан ч Хятадын захиргааны тусгай бүсийн эрх баригчид сүүлийн саруудад цар тахлаар халхавчлан жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосоор байгаа хэмээн мэдэгдэлд онцолсон байна.

 

Түүнчлэн эрх баригчдын зүгээс ирэх дарамт шахалт нэмэгдсээр байгаа тул хөдөлгөөний шинэ удирдлагыг сонгох боломжгүй болжээ. Өмнөх тэргүүн Фигу Чан шоронд хоригдож байгаа юм. Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын хуультай холбоотойгоор энэ хөдөлгөөний үйл ажиллагаанд, тэр дундаа санхүүжилтийн эх үүсвэрийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа аж. 

 

"Хүний эрхийн төлөөх иргэний фронт" нь 2002 онд үүсгэн байгуулагдсан, 2019 онд засгийн газрын эсрэг хамгийн том жагсаалд оролцож байсан бөгөөд энэ жагсаалд нэг сая орчим хүн оролцсон гэж хэвлэлүүд мэдээлж байв.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ