Дархан-Уул аймагт шинэ ургацын ногоог хүссэн газраа худалдаалах боломжтой

img

 

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хуралданаар шинэ ургацын ногоог хүссэн газраа худалдаалах шийдвэр гаргажээ. Тодруубал, тус аймагт шинэ ургацын ногоо, мах, сүү цагаан идээг 11 дүгээр сарын 1 хүртэл хүссэн газраа худалдаалах боломжтой гэнэ. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ногоон байгууламж, нийтийн зам талбайг сүйтгэхгүй, хог тарихгүй байх шаардлагатай аж. Мөн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд, 

 

  • Коронавирусийг илрүүлэх Түргэвчилсэн оношлогооны төвийг 10 дугаар сарын 1 хүртэл тогтмол ажиллуулах,

  •  Могойн аюулаас урьдчилан сэргийлж, тандалт үзлэг зохион байгуулах,

  • Ногоон Дархан аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд шарилжыг үргэлжлүүлэн устгаж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,

  • Аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрлөө он дуустал сунгах шаардлагагүйгээр ажиллах боломжтой.

  • Шинэ, Хуучин Дарханыг холбосон магистрал замын 2 дахь ээлжийн 1.1 км автозамд гэрлэн дохио байршуулах,

  • 2021 оны 08 дугаар сарын 25-ны дотор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хэсэг болох тойргийн замын хөдөлгөөнийг нээх,

  • Дархлаажуулалтын аяныг үргэлжлүүлэн зохион байгуулах,

  • Иргэдэд үйлчилж буй Аж ахуй нэгж байгууллагууд алба хаагчдаасаа 21 хоног тутамд коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авах,

  • Сайн дурын шинжилгээний цэгийг ирэх сарыг дуустал 50 хувийн ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр иргэдээс шинжилгээ авах ажлыг

  •  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mash zuv ingej demjih heregtei.ih ajliin ard nogoo shn urgaj baigaa shyy
2021-08-17