А.Ариунзаяа: Хоёроос дээш машин, байртай 1435 өрхийг хүнсний талоноос хаслаа

Хөдөлмөр нийгмийн хамгаалын яамнаас хүнс тэжээлийн дэмжлэг олгор журамд өөрчлөлт оруулсан. Энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Тэрбээр, "Бид “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-аа шинэчилсэн. Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй Төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилсан. Төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар 2 дээш машин, байр, 200 дээш малтай 1435 өрхийн 8475 иргэнийг хаслаа. Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай болж, мөн нөхцөлтэй болж байгаа буюу Conditional social transfer /Германы жишээ авсан/ нэвтрүүлсэн.Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналт сайжруулна.
Мөн түүнчлэн жилд 2 удаа олон нийтийн ажилд заавал оролцох нөхцөлтэй. Ургац хураалт хамтдаа зохион байгуулна. оролцоог хангана. 30 жилд байгаагүй ургац хурааж авах гэж байгаа гэсэн шүү" гэжээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ