Шинээр 1298 тохиолдол батлагдаж, 1,628 хүн эдгэрлээ

img

 

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1298 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 318 нь Улаанбаатар хотод, 979 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1628 хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 9 051  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5 050 хүн хөнгөн, 2 985 хүндэвтэр, хүнд 833, маш хүнд 183 хүн байна.

 

 

 

Г.Мичид 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ