Д.Тогтохсүрэн: Манай гишүүд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт гарын үсэг зураагүй

Цар тахлын халдварын тархалт буураагүй, эдийн засаг хямарсан энэ үед парламентыг ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулахыг зарим хүмүүс шаардаж байсан. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад:
-Ээлжит бус чуулганыг хуралдуулах нөхцөл бүрдээгүй байна. Хэрвээ хуралдуулах бол эхлээд хэлэлцэх асуудлын жагсаалтаа батална. Засгийн газраас яаралтайгаар хэлэлцүүлэх асуудал УИХ-д өргөн бариагүй байгаа. Тиймээс ирэх намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн ажлын хэсэгүүд ажиллаж, зарим гишүүд тойрогтоо ажиллаж байна.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс гарын үсэг зурсан байх магадлалтай гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар хийхгүй юу?
-Тийм мэдээлэл гарсан байсан. Энэ бол худал мэдээлэл. Манай бүлгийн гишүүд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулах асуудлаарх бичигт гарын үсэг зураагүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ