Шри-Ланкийн эрүүл мэндийн сайдыг шид хэрэглэсэн хэмээн ажлаас нь халжээ

Шри-Ланкийн Эрүүл мэндийн сайд Павитра Ванняраччи коронавирустэй тэмцэхийн тулд шидтэнд хандсан хэргээр албан тушаалгүй үлджээ. Энэ талаар Франс Пресс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сард сайд халдвараас хамгаалахын тулд шидтэнээс "шидэт ногоо" авсан гэнэ. Гэсэн ч шидэт ургамал нь түүнд тусалсангүй, Эрүүл мэндийн сайд коронавирусийн халдвар авч, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлээд гарчээ. Түүнчлэн тэрбээр цар тахлыг зогсооно гэж итгэн "рашаан"-ыг гол руу хийсэн гэнэ.
Энэ явдлыг мэдсэн Ерөнхийлөгч Готабая Раджапакса эрүүл мэндийн сайдыг ажлаас нь халсан байна. Гэсэн ч Павитра Засгийн газрын бүрэлдэхүүнд үлдэж, Тээврийн сайдаар томилогджээ.
Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш Шри-Ланкад 355 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, 6096 хүн халдварын улмаас нас барсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ