Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах бичиг баримттай ирнэ

Энэ жил ЭЕШ-ыг долдугаар сарын 01-04-ний хооронд зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан. Улмаар шалгалтыг наймдугаар сарын 19-22, есдүгээр сарын 02-05-ны хооронд хоёр удаа зохион байгуулахаар болсон. ЭЕШ-ын шалгуулагчид шалгалтад дараах бичиг баримттай ирнэ Үүнд:
-
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/
-
Бүртгэлийн хуудас / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хэвлэж авна. Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгч болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй /
-
Суудлын хуваарь / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч суудлын хуваарь хэсгээс хэвлэж авна уу /
-
Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ