Талибууд төрийн албан тушаалтнуудыг өршөөхөө амлав

Афганистаныг бүрэн хяналтдаа авсан Талибан хөдөлгөөнийнхөн тус улсын засгийн газрын албан тушаалтнуудад өршөөл үзүүлнэ хэмээн мэдэгджээ. Түүнчлэн ажилдаа ирж, үргэлжлүүлэн ажиллахыг уриалсны дээр хүмүүс энгийн амьдралдаа эргэн орох хэрэгтэй гэж талибууд онцолсныг AFP агентлаг дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, Афганистаны эрх мэдлийг гартаа авсныхаа дараа талибууд тонуулчин, дундад зууны үеийн шашны мухар сүсэгтний дүрээсээ салахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа гэнэ. Тухайлбал, талибууд "Талибан"-ы далбаагаар халхавч хийсэн тонуулч, дээрэмчдийг баривчилж байгаа аж.
Хэдийгээр тэд ийм алхам хийж байгаа ч Кабулын эмэгтэйчүүд, хүүхдүүд гэрээсээ гарахаас эмээж байгаа бөгөөд нисэх буудал ажиллахгүй, хил хаалттай тул эх орноосоо гарах боломжгүй байгаа хэмээн эх сурвалж дамжуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ