Макаод цэнгээний газруудыг үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрчээ

img

Макаогийн эрх баригчид зугаа цэнгээний газруудыг үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрчээ. Энэ талаар Макао Дэйли Таймс сонин мэдээлсэн байна. 

 

Ийнхүү зөвшөөрөл олгосноор кино театр, шөнийн клуб, караоке, гоо сайхны газар, фитнес үүд хаалгаа нээх аж. Эдгээр байгууллагууд хоёр долоо хоногийн өмнө хаагдаж байсан юм. Учир нь тухайн үед Макаод сүүлийн жил гаруй хугацаанд анх удаа коронавирусийн халдвар бүртгэгдсэн аж. 

 

Халдварын тохиолдлууд нь нэг гэр бүлийн дунд гарсан бөгөөд хяналтад оруулах боломжтой гэж үзсэний үндсэн дээр ийнхүү цэнгээний газруудыг нээхээр болжээ. Азийн мөрийтэй тоглоомын нийслэл гэдгээрээ алдартай Макаод дээрх хугацаанд казиногийн үйл ажиллагааг хориглоогүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ