Америкийн ЭСЯ Афганистаны иргэдийг паспортыг устгажээ

img

Афганистаны нийслэл Кабул дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд нүүлгэн шилжүүлэх ажил эхлэхээс өмнө баримт бичиг, тоног төхөөрөмжийг устгах үеэрээ Афганистаны хэд хэдэн иргэний паспортыг ч мөн устгасан байна. Энэ талаар конгрессын гишүүн Энди Кимийн албанаас мэдээлснийг CNN агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн ЭСЯ-д визний асуудлаар хүмүүсийг хүлээн авахаа зогсоосон бөгөөд ЭСЯ-нд байсан афганчуудын паспортуудыг устгасан байна. Паспортын эздийг "Талибан" хөдөлгөөнийхний золиос болгохгүй гэсэндээ паспортуудыг устгасан байх магадлалтай гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Конгрессын гишүүн Том Малиновскийн өгүүлснээр, одоо ЭСЯ-ны ажилтнууд хүмүүсийг паспортгүйгээр шалгах гэнэ. "Бидэнд виз мэдүүлсэн хүмүүсийн холбогдох хаяг, утасны дугаар байгаа. Тиймээс паспорт ашиглалгүй ийм аргаар тэднийг шалгах боломжтой" хэмээн тэрбээр өгүүлжээ.

 

Энд дуулгахад, наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Афганистаны нийслэлийг эзэлснээр энэ хотод байх Америкийн дипломат албаныхныг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ