Том Круз, Николь Кидман нарын хүү олны анхааралд өртөв
Холливудын од Том Круз, Николь Кидман нар нэгэн хэсэг амьдрал холбож америкчууд төдийгүй дэлхий даяар гайхалтай сайхан од хосууд хэмээгдэж явсан билээ. Харамсалтай нь тэдэнд үр хүүхэд заяагаагүй. Тиймээс хамт амьдрах хэсэгхэн хугацаандаа өргөж авсан хүү нь өдгөө эрийн цээнд хүрчээ. Коннор хэмээх хүү нь 17 нас хүрч төрсөн өдрөө дуулиантай тэмдэглэж олны анхааралд өртсөн байна. Том Круз, Николь Кидман нар салсныхаа дараахан хоёулаа шинэ амьдралаасаа хөөрхөн охидуудтай болсон билээ. Коннорын төрсөн өдрийн баярт түүний эгч Изабелла мөн оролцсон байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ