АНУ Афганистаны Засгийн газрын мөнгийг талибуудад өгөхгүй

img

АНУ-ын Холбооны нөөцийн систем болон бусад санхүүгийн байгууллагуудын удирддаг, Афганистаны Засгийн газрын дансууд руу "Талибан" хөдөлгөөн нэвтрэх боломжгүй болжээ. АНУ-ын эрх баригчид эдгээр дансыг бүгдийг царцаасан байна. "Афганистаны засгийн газрын эзэмшдэг АНУ дахь аливаа хөрөнгийг "Талибан"-д өгөхгүй" гэж АНУ-ын захиргааны төлөөлөгч мэдэгджээ. 

 

Афганистаны Төв банкны  тэргүүн Аджмал Ахмадигийн мэдэгдсэнээр тус улсын гадаад валютын нөөц есөн тэрбум евро орчим бөгөөд бараг бүгд хилийн чанадад хадгалагддаг гэнэ. АНУ эдгээр нөөцийг царцааснаар талибууд нийт валютын нөөцийн 0,1 хувиас ч бага хэмжээний хөрөнгийг л авч болно гэж тэрбээр онцолжээ.

 

Түүнчлэн АНУ-ын эрх баригчид 500 сая орчим долларын үнийн дүн бүхий Олон улсын валютын сан дахь нөөцөд талибуудыг нэвтрүүлэхгүй байх тал дээр ажиллаж байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, наймдугаар сарын дундуур Талибан хөдөлгөөн ээлж дараалан ялалт байгуулсны дараа АНУ-ын Сангийн яам Афганистан руу доллар бэлнээр нийлүүлэхээ зогсоосон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ