Б.Жавхлан: Дундаж давхаргыг шинээр бүрдүүлэх ажлыг Төрийн банкаар дамжуулж хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийгмийн дундаж давхрагыг дэмжих шийдвэр гаргасан байна. Сангийн сайд Б.Жавхлан:
-Төрөөс нийгмийн дундаж давхрагыг шинээр бүрдүүлэх, Төрийн банкаар дамжуулан санхүүгийн эрэлт хэрэгцээг хийхээр төлөвлөлөө. Нийгмийн дундаж давхрагыг олон улсад янз бүрээр төлөвлөдөг. Манай улсын тухайд өрхийн сарын орлого нь 1000.000-3000.000 сая төгрөгийн орлоготой хэсгийг хэлнэ. Олон улсын тодорхойлолтоор тухайн өрх нь сарын орлогоороо ипотекийн зээлээ төлж бусад хэрэглээгээ зохицуулдаг, тодорхой хэмжээний хадгаламж үүсдэг хэсгийг нийгмийн дундаж давхрага гэнэ. Бид энэ хүрээнд зорьж, тодорхойлж байна.
Хөгжлийн банк бие даасан хуультай. Өнөөдрийг хүртэл төслийн санхүүжилтийн зээлийг олгож ирсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлд шинэчлэл хийсэн реформын шинжтэй хуулийг намрын чуулганаар өргөн барина хэмээв.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа. Энэ зээл иргэддээ хүрэхгүй байна гэсэн шүүмжлэлд Сангийн сайд "Энэ зээл иргэдэд очиж байгаа. Иргэдэд хүрэхгүй байх үндэслэлгүй" хэмээн тайлбарлав.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ