Вакцины гуравдугаар тунд 266 хүн хамрагдаад байна

Өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд нийслэлийн хэмжээнд I тунд 600, II тунд 2079, III тунд 266, нийт 2945 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Үүнээс 20 жирэмсэн эх, 12-17 насны 771 хүүхдэд дархлаажуулалтын эхний тунг, 43 жирэмсэн эх, 2076 хүүхдэд давтан тун хийсэн байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 3907 (32.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 71.520 (80.5 хувь), 16-17 насны 28.384 (83.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаад байгаа аж.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ