Бразил: Хүүхдүүдэд Хятадын вакцин тарихаас татгалзав

img

Хүүхдүүдийг Хятадын Синовак Биотеч компанийн үйлдвэрлэсэн коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинаар дархлаажуулахыг Бразилийн Эрүүл ахуйн хяналтын агентлаг зөвшөөрөөгүй байна. Энэ талаар тус агентлагаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Хүүхдийн дархлаа боловсрох шатан дээрээ явж байгнаа тул урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авахдаа анхаарал болгоомжтой байх ёстой гэж Эрүүл ахуйн хяналтын агентлаг мэдэгдсэн байна.

 

Бразилд 12-17 насныханд Pfizer/BoiNTech компанийн вакциныг ашиглан дархлаажуулахыг зөвшөөрсөн юм.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ